RIA тухай:

Saturday, October 17, 2009

RIA тухай ярихаасаа өмнө хэдэн зүйл дурьдая. Бид browser-н url дээр та хаягаа бичиж өгдөг. Энэ бол мэдээж хүсэлт. Тэгээд тухайн вебийн үндсэн хуудсыг танд илгээнэ. Үүнийг router нь microsecond хурдтайгаар (1/1000000) дамжуулна. Дэлхийн аль ч өнцгөөс хүсэлтүүд ирж болно. Таны хүсэлтэнд HTML ирэх ба үүнийг browser харуулах болно. Хэрэв таны авах хүсэлт өгөдлийн бааз дээр байгаа бол web server маань мэдээллийг application server рүү илгээнэ (ColdFusion, JSP, ASP, ASP.NET, PHP) application server маань database server рүү хандана. Дараа нь database server маань өгөгдлийг application server рүү илгээнэ. Application server маань HTML боловруулан web server рүү өгөгдлийг илгээнэ. Ингээд л таны илгээсэн хүсэлтийн хариу browser дээр чинь гарах болно. Энэ технологи нь хурдан шуурхай ажилладаг. Гэвч нэг асуудал байдаг. Энэ нь бидний хүсэлт болгонд процесс дахин шинээр үүсдэг. Энэ бол тийм сайн ажиллагаа биш юм.

Хүмүүс Internet applicaton дээр ажиллахдаа word дээр ажиллаж байгаа юм шиг л амар ажиллахыг хүсдэг. Иймдээ ч RIA технологи гарах болсон байх.



Эргэх хандлага, Мacromedia одоо бол Аdobe, Flash MX шинэ томъёолол RIA. Энэ технологи нь Flash дээр суурилсан бөгөөд уламжлалт HTML-н олон хязгаарлагдмал асуудлыг шидэж чадсанаар барахгүй desktop application шиг л ажиллах болсон юм. Магадгүй та AJAX ч бас ийм боломжтой гэж та бодох байх л даа. Гэвч өмнө оруулсан графикаас FLEX бол AJAX-c илүү гэдгийг бид мэдэж авсан.

Энэхүү технологи нь хуудсыг бүхэлд дахин ачааллах хэрэггүй болсон. Тухайн хүсэлтийн утгыг л буцаадаг. Энэ нь маш хурдан хүсэлт биелэх, серверийг ажиллагааг бууруулсан мөн файлын хэмжээ маш бага болсон. Уламжлалт вебүүдийн хувьд боломжууд нь хязгаарлагдмал, удаан ажиллагаатай гэх мэт олон дутагдалтай тал байдаг.

Adobe FLEX IDE нь таньд веб хийхэд зориулсан олон сайн сан бэлдсэн байгаа. Хэрэглэхэд мэдээж амархан. Мөн JAVA болон .NET server-тэй ажиллах болсон.

За ингээд FLEX BUILDER олж аваад программ бичиж үзээрэй.











Дараагийн удаа MXML болон ActionScript 3.0 талаар мэдээлэл оруулна.

0 comments:

Post a Comment

Adobe Flash

ImageHost.org

Adobe Flex

ImageHost.org

Adobe Flash Catalyst

ImageHost.org

  © Blogger templates

Back to TOP